Нохойн туулга /ДИРОНЕТ 1000/

40,000₮
Хүргэлттэй

Ерөнхий мэдээлэл:ДИРОНЕТ 1000

ХҮНД ЖИНГИЙН НОХДЫН ТУУЛГА

Диронет 1000 нь дунд жингийн /45 кг-с дээш/ үүлдрийн нохойд зориулагдсан бөгөөд 1 таблет-д пирантел памоат 450 мг, 150 мг празиквантел, 0,18 мг ивермектин агуулдаг.

Үйлчилгээ: Шимэгчийн мэдрэлийн үйл ажиллагааг саатуулж, биеэс гадагшлуулдаг. Туулга нь 1-3 цагийн дотор дотоод эрхтнүүдэд тарж, 24 цагийн дотор 80 хувь нь шээсээр гадагшилдаг. Пирантел хэмээх бодис нь удаан шингэдэг учраас 93 хувь нь өтгөнөөр гарна.

Хэрэглэх заавар: 30 кг жинд 1 ширхэг тооцож өгнө. Өглөө өлөн байхад нь өгнө. 1-2 цагийн дараа хооллож болно. Хэрэв шимэгч ихтэй, туулга өгч байгаагүй, өгөөгүй удсан бол 10 хоногийн дараа дахин өгч болно. Цаашид улирал тутамд өгнө. Вакцин хийлгэхээс өмнө өгөх хэрэгтэй.

Эсрэг заалт: Жирэмсэн болон хөхүүл үед, 3 долоо хоногтойгоос доош насны, 0,5 кг-с доош жинтэй гөлөгөнд өгөхийг хориглоно.

Анхаарах зүйлс: Хүүхдээс хол хадгална. Тунг ихдүүлсэн тохиолдолд хордлого тайлах эмчилгээ хийнэ.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл