Ерөнхий мэдээлэл:ДИРОНЕТ 500
ДУНД ЖИНГИЙН НОХДЫН ТУУЛГА
Диронет 500 нь дунд жингийн /10-20 кг/ үүлдрийн нохойд зориулагдсан бөгөөд 1 таблет-д 150 мг пирантел памоат, 50 мг празиквантел, 0,06 мг ивермектин агуулдаг.
Үйлчилгээ: Шимэгчийн мэдрэлийн үйл ажиллагааг саатуулж, биеэс гадагшлуулдаг. Туулга нь 1-3 цагийн дотор дотоод эрхтнүүдэд тарж, 24 цагийн дотор 80 хувь нь шээсээр гадагшилдаг. Пирантел хэмээх бодис нь удаан шингэдэг учраас 93 хувь нь өтгөнөөр гарна.
Хэрэглэх заавар: 10кг жинд 1 ширхэг тооцож өгнө. Өглөө өлөн байхад нь өгнө. 1-2 цагийн дараа хооллож болно. Хэрэв шимэгч ихтэй, туулга өгч байгаагүй, өгөөгүй удсан бол 10 хоногийн дараа дахин өгч болно. Цаашид улирал тутамд өгнө. Вакцин хийлгэхээс өмнө өгөх хэрэгтэй.
Эсрэг заалт: Жирэмсэн болон хөхүүл үед, 3 долоо хоногтойгоос доош насны, 0,5 кг-с доош жинтэй гөлөгөнд өгөхийг хориглоно.
Анхаарах зүйлс: Хүүхдээс хол хадгална. Тунг ихдүүлсэн тохиолдолд хордлого тайлах эмчилгээ хийнэ.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.